Ливийн үндэсний шилжилтийн зөвлөл өнөөдөр засгийн эрхийг Бүх нийтийн үндэсний конгресст шилжүүлэв гэж Франс пресс агентлаг уламжлав. Үндэсний конгресс нь өнгөрсөн 7-р сард тус улсын парламентын 60 жилийн түүхэнд анх удаагаа сонгогдсон. Тэдний зорилго шилжилтийн үед улс орныг удирдаж, сайд нарын кабинетыг бүрдүүлж, шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах хороонд сонгуулийн тухай хуулийг батлуулах юм. Ливийн шилжилтийн үеийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль хүндэтгэлийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ, Муаммар Каддафийн эсрэг зэвсэгт бослогын үеэр байгуулагдсан Ливийн шилжилтийн үндэсний зөвлөл татан буугдаж байгаа тухай тунхаглав. Агентлагийн мэдээлж байгаагаар, засгийн эрхийг шилжүүлэх ёслолын ажиллагааг анхлан нүүрээ будсан, толгойндоо алчуургүй эмэгтэйгээр хөтлүүлэх гэж байжээ. Гэтэл шилжилтийн үндэсний зөвлөл түүнд индэрт гарахыг үл зөвшөөрч, өөрсдөө индэрт гарч ёслолын ажиллагааг хөтөлжээ. Засгийн иэрхийг шилжүүлэх ёслолын ажиллагаа нь парламентын анхны хуралдаанд тавигдсан ганц асуудал байлаа.