Иран улс Сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнтэй төрөл бүрийн яриа хэлэлцээ хийхэд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Энэ тухай ГХЯ-ны сайд Али Акбар Салехи америкийн Washington Post сонины сайтад гарсан нийтлэлдээ өгүүлжээ. Өгүүлэлд сайд сүүлийн арван жил Иран нь Ирак, Афганистанд “тогтворжуулах үүргийг” гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Өнөөдөр тус бүс нутгийн нилээд хэдэн орнууд Тегеранд сирийн асуудлаар зөвлөлдөх уулзалт явуулна. Салехийн ярьж байгаагаар, уулзалтанд Ази, Африк болон Латин Америкийн 12 орны төлөөлөгч оролцох юм. Уулзалтын гол сэдэв нь Сирид хүчирхиллийг зогсоох арга хэлбэрүүдийг хайх болон үндэсний яриа хэлэлцээрийг эхлүүлэх асуудал байх юм.