Энэтхэг улс өнөөдөр цөмийн цэнэгдэгч тээх чадвартай “Агни-2” дунд зайны баллистик пуужингийн туршилт хийв энэ тухай энэтхэгийн “Ай-би-эн” телевизийн суваг уламжлав . Уг пуужингуудыг Бэнгалийн булангийн Орисса мужийн эргийн Уилер арлаас хөөргөжээ. Энэтхэгийн армийн зэвсэглэлд нэвтрүүлсэн “Агни—2“ пуужинг анх 1999 онд туршисан. Түүний нислэгийн дээд зэргийн алслагдсан зай нь 2,5 мянган км аж. Түүнчлэн пуужин нь цөмийн нэг тонн хүртэлх жинтэй цөмийн цэнэглэгч тээх чадвартай.