Дэлхийн хамгийн том мөс хагалагч цөмийн хөлгийг Санкт-Петербургийн “Балтийский” завод барьж байгуулна. Уг ажлыг наймдугаар сард эхлэнэ гэж “Росатомфлот” үйлдвэрийн ерөнхий захирлын орлогч Станислав Головинский хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Дэлхийд анх удаагаа Хойд мөсөн далайд хөл тавьсан “Арктика” хөлгийн нэрээр шинэ хөлгийг барьж байгуулах санал ирсэн. Орчин үеийн хөлөг нь гурван метрийн зузаан мөсийг зүсч чадах юм. Головинскийгийн ярьснаар, уг хөлгийг сүүлийн үеийн технологиудыг ашиглан багийнхны тоог 55-50 хүнээр бууруулахаар бүтээх аж. Гэрээний нөхцөлийн дагуу, “Балтийский завод” нь 2017 оны эцсээр мөс хагалагч цөмийн хөлгийг Мурманскийн зогсоолд хүлээлгэн өгөх ёстой аж.