“Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны “чуулганд оролцогч харилцаа холбооны сайд нар улс хоорондын баримт бичгүүдийн эргэлтийг цахим зохицуулалтанд оруулах асуудлаар нэгдсэн бүтэц байгуулах саналыг гаргав. Ийм саналыг өнөөдөр Санкт-Петербургэд болсон харилцаа холбоо, мэдээллийн сайд нарын зөвлөгөөн дээр тавьлаа.

“Нэг талаас улс орон бүр тусгаар тогтносон, тэдний засаг захиргааны нутаг дэвсгэр дээр үйлчилдэг хууль журамтай. Нөгөө талаас, мэдээллийн технологид буюу Интернетэд ямарч хил хязгаар үгүй, тиймээс заналхийллийг, орчин үеийн дуудлагуудыг бид хамтдаа даван туулах ёстой” гэж олон улсын бага хурлын дараа, уг арга хэмжээний дүнд зориулсан хэвлэлийн бага хурлын дараа дээр ОХУ-ын харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн сайд Николай Никифоров хэллээ.

Никифоров хэлэхдээ, уулзалтын дүнд “ итгэлцэл болон аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар мэдээллийн технологийг эдийн засгийн өсөлт, амьдралын түвшинг дээшлүүлэхэд хэрэгжүүлэх ” Санкт-Петербургийн Тунхаг бичиг баталсан нь чухал ач холбогдолтой гэв.

АТЭС-ийн чуулганд оролцогчид 2015 он гэхэд Интернетийг бүх нийтийн хүртээл болгон, 2020 он гэхэд энэ салбарын технологийн хамгийн шилдэг чанарт хүрэх зорилтыг хангах асуудлыг тусгайлан хэлэлцэв.