Оросын Цэргийн зэвсэгт хүчний /ЦЗХ/ шинэчлэлийн урт хугацааны төлөвлөгөө нь Су-35 болон тавдахь үеийн Т-50 сөнөөгч хоёр төрлийн онгоцтой холбоотой юм. Су-35 сөнөөгч онгоцны цуврал үйлдвэрлэлтийг эхлэх, харин 2015 оноос хойш Оросын ЦЗХ Т-50 тав дахь үеийн сөнөөгч онгоцнуудыг хүлээн авах боломжтой гэж ОХУ-ын ЦЗХ-ний ерөнхий командлагч Виктор Бондарев мэдэгдсэн юм.

СУ-35 сөнөөгч онгоцнууд нь СУ-27 төрлийн онгоцны хуучин загвар бөгөөд өөрийн бүтэц, зохион байгуулалтандаа тав дахь үеийн онгоцнуудын технологийн ихээхэн хэмжээг ашиглажээ. Онгоц дээр агаарт байг илрүүлэх алсын тусгалтай Ирбис-Э хүчтэй радарыг байрлуулжээ. Түүнчлэн, онгоц нь 14,5 тонн чангаах хүчтэй хөдөлгүүр болон цахим техникээр тоноглогджээ. Онгоцыг оросын үйлдвэр дээр буюу Амур мөрөн дээрх Комсомольск хотод үйлдвэрлэнэ. Чухамдаа энэ үйлдвэр дээр Хятад улсад экспортлогдсон СУ-27 сөнөөгчийн дийлэхийг хийж байсан. Хятадын тал үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүнд Су-35 онгоцнд сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд одоо энэ асуудлаар яриа хэлэлцээ хийж байна.

Хятад, ОХУ улсууд нь тав дахь үеийн сөнөөгч онгоцыг бүтээх төлөвлөгөөг сонирхож байгаа АНД-н бүс нутгийн хоёрхон орон биш юм. Ийм маягийн онгоцтой болох төслүүдийг Япон, Өмнөд-Солонгос хэлэлцэж байна.Одоохондоо тэд эхний шатанд явж байгаа, цаашид юу болох нь тодорхойгүй байна. Эдгээр хоёр орны давуу тал нь АНУ-тай сайн харилцаатай болон америкийн технологийг хэрэгжүүдэг юм. Түүнчлэн, удахгүй бүс нутагт америкийн тав дахь үеийн сөнөөгч F-35 онгоцнуудыг авчирна. Америкийн F-22 онгоцнууд Номхон далайн цэргийн сургуулилтуудад байнга оролцож байна. АНУ өөрсдийн түншүүдэд нийлүүлэх цэргийн орчин үеийн онгоцнуудынхаа хэмжээг нэмэгдүүлж байна. Үүнтэй холбогдуулан Орос, Хятад улс онгоц үйлдвэрлэлийнхээ хамтын ажиллагааг идэвхжүүлж байна.

Орос улс нь тав дахь үеийн сөнөөгч Т-50 онгоцны цуврал үйлдвэрлэлтийг 2015 оноос хойш эхлэхээр төлөвлөж байгааг эдгээр хугацааг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж болохгуй юм. Америкийн тав дахь үеийн F-22 ялангуяа, F-35 сөнөөгч онгоцнуудыг бүтээх туршлага нь хүнд системийг бий болгоход анхлан төлөвлөсөн хугацааны хүрээнд байгуулна гэдэг ховор тохиолддог.

Хятадын тав дахь үеийн сөнөөгч онноцны төслийн талаар мөн дээрх зүлйийг хэлж болно. Хятадын байлдааны шинэ онгоцны төслийн байдал нь Оросынхоос илүү хүнд, энэ нь хятадын хөдөлгүүр муу хийдэгтэй холбоотой. Тиймээс одоо хятадын тав дахь үеийн сөнөөгч бэлэн болох товыг хэлэхэд хэцүү. Ингээд Хятад улс одоо үйлдвэрлэлд байгаа дөрөв дэхь үеийн сөнөөгч J-11, J-10 онгоцнуудаа ойрын үед шинэчлэхээр анхааралдаа!Хэрвээ одоо онгоц авах болж байна.

Су-35 сөнөөгчийг нийлүүлэх тухай орос-хятадын яриа хэлэлцээ хүнд явагдаж байна. Зарим үед энэ салбарын хамтын ажиллагаанд талууд янз бүрээр хандаж байгаагаас яриа, хэлцэлд тасарч байлаа. Хятадын тал уг онгоцыг хязгаарлагдмал тоогоор худалдан авахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Ийм маягаар худалдаж авсан онгоцнуудын техникийг ихэнхи тохиолдолд лицензгүйгээр хуулбарладаг явдал олонтоо гарч байгааг бодит амьдрал харуулсан. Орос улс 48 хүртэлх тооны сөнөөгчийг нийлүүлэхэд бэлэн байна.

Магадгүй, үүгээрээ Хятад улс гадаадаас байлдааны бэлэн онгоцнуудыг худалдаж авахаас зайлсхийж байж ч болох юм. Энэ асуудал БНХАУ ын хувьд цэрэг-техникийн төдийгүй, дотоод улстөрийн чухал ач холбогдолтой юм. Хоёр оронд харилцан ашиглууштай хамтын ажиллагааны тийм хэлбэрийг эрэлхийлэх шаардлагатай байна. Үүнд цаг хугацаа шаардагдана.

Нөгөөтэйгүүр, СУ-35 онгоцнд ашигласан олон технологийг, тухайлбал, хөдөлгүүр нь хятадын өөрсдийн тав дахь үеийн сөнөөгч онгоцны хөтөлбөрт ашиг тустай байж болох л юм.