Сирийн асуудлаархи Оросын байр суурь зайлшгүй давуу болохгүй байсан ч ёс суртахууныг л үндэслэсэн юм. Иймээс өнөөгийн нөхцөлд цорын ганц зөв байр суурь болсон гэж дэлхийд нэрд гарсан араб дахиныг судлагч академич Евгений Примаков мэдэгдлээ.

Евгений Примаков тухайн үед Оросын засгийн газрыг удирдаж, ГХЯ-ыг тэргүүлж байсан. Тэрээр ярилцлагдаа үүнийг санан дурдаад одоо эдгээр албан тушаал хашиж байсан бол сирийн асуудлаархи Оросын байр суурийг дэмжих байсныг онцлов. Мөргөлдөөнөөс ямар нэг ашиг олохыг Москва аль байдгаараа оролдохгүй байгаа нь түүнд их таалагдаж байна. Орос улс эл асуудалд ёс суртахууныг үндэслэн хандаж байна. Сая сая хүний амь нас, аюулгүй байдлын төлөө, уужим чухал бүс нутгийн тогтвортой ирээдүйн төлөө анхаарал халамж Оросын байр суурийн үндэс суурь болсон. Энэ нь өнөөгийн нөхцөлд боломжийн ганц хандлага юм.

Евгений Примаковын хэлснээр үр дүн одоогоор тодорхой биш байна. Орос улсын шудрага ёсны төлөө тэмцэл юугаар төгсөхийг хэн ч мэдэхгүй байна. Тэрээр үүнд саад болох хоёр хүчин зүйлд анхаарлыг хандуулав. 1-рт Сирид төгс хэмжээт иргэний дайн хийж байна. Түүнд гадаадын хүчин оролцож байгааг Евгений Примаков онцлов. Саудын Арави, Катар улсуудаас бусад орны хөлсний этгээдүүдийг санхүүжүүлж байна. Түрк улсаас тэдгээрт идэвхтэй дэмжлэг үзүүлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн сөрөг хүчнийг дэмжих тушаал ТТГ-т өгөв. Энэ нь тусгаар Сири улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон хэрэг гэж Евгений Примаков мэдэгдлээ. Харин Сири АНУ ба өөр ямар ч улсад заналхийлэхгүй байна.

2-рт Москвагаас арабын хэдэн улстай тогтоосон харилцаа доройтож байна. Арабын улсуудын холбооны олонхи гишүүн сирийн сөрөг хүчнийг дэмжиж байна. Башар Асад мөргөлдөөнд ялснаар Ирак, Иран, Сири, Ливан улсудын шийт бүс бий болно гэж эдгээр улс үзэж, Асадыг эсэргүүцэж байна. Хэрэв зэвсэгт сөрөг хүчин Асадын дэглэмийн түлхэн унагавал Дамаскад дан суннитуудын дэглэм тогтоохыг санаархах юм. Энэ нь сөрөг хүчний шашин шүтлэгийн эсрэг бүх хүмүүсийг шахаж хавчина гэсэн үг.

Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн Соёл иргэншлийн түншлэлийн төвийн захирал Вениамин Попов үүнтэй холбогдуулан хэлэхдээ

«Сирийн хүн амын тэн хагсаас багагүй хэсэг нь засгийн газрыг дэмжиж байна. Хүн амын барагцаалбал гуравны нэг нь янз бүрийн үндэсний цөөнхи юм. Алавитууд 12, христосын шашны янз бүрийн чиглэлийн төлөөлөгчид 12, дэглэмийг дэмжиж байгаа хүн амын өөр давхраг 30 хувь эзлэж байна» гэв.

Иймээс босогчид өнөөгийн энгийн дэглэмийг түлхэн унагавал Сирид шахан хавчих ажиллагаа гаарах нь дамжиггүй. Өрнөдийн орнууд сөрөг хүчнийг дэмжиж, Сирид ардчилал, тогтвортой байдал тогтоохыг хичээж байна гэх мэт бүх үг яриа үндэсгүй байна гэж Евгений Примаков тэмдэглэн хэлжээ.