Лондонд Олимпийн наадмын спортын гимнастикийн тэмцээн өндөрлөв. Оросын тамирчид британий нийслэлээс 8 медаль :нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль эх орондоо авчирна.

Дөрвөн жилийн өмнө Бээжингийн Олимпийн наадмаас тэд ердөө хоёр хүрэл медаль хүртсэн. Энэ бол жинхэнэ уналт байв. Гимнастикийн төрөлд жинхэнэ ур гувартайгаар харуулж ирсэн оросын гимнастик тэргүүлэх зэргээ алдасан . Лондонд оросын тамирчид амжилттай оролцов. Ингэхдээ оросын багт орь залуу тамирчид орсон байлаа. Тэд медалийн төлөө маш хүнд өрсөлдөөнд тэмцсэн. Тэгээд ч тэд үр дүнд хүрч чадсан гэж Оросын шигшээ багийн спортын гимнастикийн ерөнхий дасгалжуулагч Андрей Родионенко тэмдэглээд

«Маш хатуу өрсөлдөөнтэй байсан, ялангуяа эрэгтэй гимнастикийн төрөлд. Охидын төрөлд хатуу өрсөлдөөнтэй, гэхдээ бодит өрсөлдөөн байсан. Тусгайлсан төрөлд шагнал горилож байгаа гурав- дөрвөн баг болон хэдэн эмэгтэй тамирчид бий. Олон улсын спортын гимнастикийн дүрмийг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Тэд одоог хүртэл гимнастикад юу олж харах ёстой гэдгээ тодорхойлж чадахгүй байна» гэв.

Оросын хувьд тэмцээн амаргүй болж өнгөрсөн. Лондонд бүх л юм болсон: тод томруун ялалтууд, харамсалтай ялагдалууд. Шүүгчтэй холбоотой асуудал ч гарч л байлаа. Ингээд Олимпийн наадмын гимнастикийн финалын тэмцээнд америкийн тамирчин Маккайла Марони дасгал бүрэн гүйцэтгэлгүй унасан. Гэтэл шүүгчид түүний оноог бууруулаагүйгээс тэр манай тамирчин Мария Пасекугийн өмнө орж, манай тамирчин 3-р байр эзэлсэн. Оросын гимнастикчид гомдлоо хэлж байгаа юм биш, тэд үүнтэй эвлэрч шүүгчид мөнгөн медаль авах ёсгүй л гэж үзсэн юм байлгүй гэж байсан. Андрей Родионенко тэмдэглэхдээ, спортын гимнастикийн дүрмэнд: зөвхөн өөрсдийн тамирчидтай холбоотой асуудлаар онооны дүнг маргаж, эсэргүүцэж болно гэж заасан байдаг. Америкийн тамирчин алдаа гаргасан гэж заах эрх бидэнд байхгүй гэж тэр ярьж байна.

«Би нэгийг л хэлэх байна. Спортын гимнастикийн түүхэнд харайхдаа алдаа хийсэн гимнастикч бүсгүй медальд хүрч байсан тохиолдол үгүй. Тиймээс энд тайлбар хийх нь илүү юм» гэж Андрей Родионенко хэллээ.

Эцэст нь Андрей Родионенко спортын гимнастикийн тэмцээниг дүгнэн хэлэхдээ, Орос улсад ирээдүйтэй баг гарч ирсэн нь гол амжилт бөгөөд тэд заавал өөрсдийгөө дэлхий дахинд мэдрүүлэх болно .

«Энэ багийг бүрдүүлэхдээ бид ганц Лондонгийн Олимпийн наадмыг төдийгүй мөн дараагийн олимпийн цувралыг тооцож үзсэн. Эдгээр охид, хөвгүүд дараа дараагийн Олимпийн наадмууд дээр эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөх болно гэдэгт туйлын итгэлтэй байна. Тэднийг Рио-де-Жанейро хүлээж байна» гэж Андрей Родионенко хэллээ.

Тамирчид өөрсдөө дараагийн Олимпийн наадмаас илүү олон медальтай ирнэ гэж амлалаа.

Гэрэл зураг