Засаг захиргааны шинэ нэгж байгуулж, хятадын гарнизоныг Өмнөд Хятадын маргаантай арлуудад байрлуулсан явдал Вашингтон Бээжингийн хооронд ширүүн санал шүүмжлэл үүсгэв. Хятад улсаас энэ бүсийн түшгүүртэй байдлыг хурцатгаж байна гэж АНУ-ын төрийн департамент зэмлэв. Хятадын талаас тусгаар тогтнол, нутаг дэвсгэрий нь бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг шаардав.

Хятад улс гурван арал ба ойр хавийн усыг хамрасан тойргийг байгуулав. Харин Вьетнам, Филиппин, Малайзи, Бруней улсууд эдгээр аралд өнгөлзөж байна. Орон нутгийн засаг захиргааны байгууллага болон эргүүл хийх, байлдан дайтах зорилтыг биелүүлэх гарнизон тэнд бий болсон юм.

Филиппин, Вьетнам улсууд үүний хариуд Хятадын эсрэг ажиллагаа явуулав. Вашингтон ч Хятад түгшүүртэй байдал дэвэргэж байна гэж зэмлэж, үнэн чанартаа эдгээр хоёр орон арлуудад өнгөлзөх бодлогыг дэмжив. Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойрны нутаг дэвсгэрийн маргаанд гуравдахь улс хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж хоёр жилийн өмнө Бээжин Вашингтон тухайлбал Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд анхааруулсан билээ.

АНУ тухайлбал Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоонд түшиглэн Хятадын эсрэг эвсэл байгуулах вий гэж Бээжин болгоомжилж байна. Гэвч тус холбооны гишүүн орнуудын санал Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойрны маргаантай асуудлаар одоохондоо зөрж байна. Хятадын тал үүгээр чадамгай завшиж байна. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үүнд анхаарлыг хандуулаад

«Хятадын эсрэг нэгдсэн фронтыг байгуулах шинж чанар одоогоор үгүй байгааг саяхан Кабожил хуралдсан Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улсуудын ГХ-ийн сайд нарын зөвлөлгөөн харуулав. Хэдэн улс Бээжинтэй эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлэхийг их сонирхож байна. Тус холбооны гишүүн 10 улсын дөнгөж 4 нь Хятадтай нутаг дэвсгэрийн асуудлаар маргаж байна. Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо маргаантай асуудлыг шийдвэрлэх хятадын хувилбараар нэгдсэн байр суурь баримтлахгүй байгааг Камбожид болсон зөвлөлгөөн харуулсан» гэв.

Байдлаас харахад АНУ-аас нутаг дэвсгэрийн асуудлаар хятадын талд улам хүчтэй шахалт үзүүлэх байх. Вашингтоноос хятадын гарнизоныг маргаантай арлуудад байрлуулсныг эсэргүүцсэн нь «үг яриагаар бухимдуулах ажиллагааны» нэг хэсэг байх. Жишээ нь АНУ-аас Манилын армийн сүр хүчийг нэмэгдүүлэхэд туслаж, маргаан үүсгэсэн арлуудад хятадын гарнизонд хяналт тавих радар, эргүүлийн онгоц, тагнуулын нисэх онгоц олгох гэж байна.

Мэдээжээр Хятад, АНУ хоёр эдийн засгийн харилцаа холбоогоо бэхжүүлж, Өмнөд Хятадын тэнгисийн арлууд нефть, хийгээр баялаг байсан ч хоёр талын эдийн засгийн холбоог маргааны золиос болгохгүй.Бээжингитйн ямар нэг хөрш цэргийн мөргөлдөөн өдөөхийг санаархавал АНУ таагүй байдалд орно. АНУ, БНХАУ хоёрыг оролцуулах орон нутгийн зэвсэгт мөргөлдөөн дэлхийн зах зээлд цохилт өгч мэднэ.