Жилд триллион доллароос давж байгаа ЕХ, Азийн хоорондын худалдааны дөнгөж 1 хувь хүрэхгүй хэсэг нь Орос улсыг дамжин нэвтэрч байгаад оросын засгийн газар сэтгэл дундуур байна. Төмөр замын зорилт хөлөг онгоц, нисэх онгоцны тээвэрлэлттэй өрсөлдөхэд оршино. Тээвэр-логистикын найдвартай сүлжээг төлөвшүүлэх нь 2012 онд Орос улсаас Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах үеийн нэгэн урьтал нөхцөл болно. Владивостокод дээд хэмжээний уулзалт дээр Сибирь, Алс Дорнодын ба АНДБН-ийн орнуудын тээврийн дэд бүтэцэд дүн шинжилгээ хийсэн илтгэл тавих юм.

ОХУ-ын Алс Дорнодод төмөр замын тээврийг шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусах юм. Мөн хөтөлбөрийн хүрээнд Хабаровскад төмөр замын ачаа тээвэрлэлтийн удирдлагын бүс нутгийн төвийг байгуулж байна гэж Алс Дорнодын төмөр замын дарга Михаил Заиченко «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд

«Бүс нутгийн төвийн гол зорилт Алс Дорнодын бүс нутагт «Оросын төмөр зам» компанийн нэгдсэн бодлого боловсруулж төлөвшүүлэхэд оршино. Хэтийн төлөвийг бодож ажиллаж байна. Эдүгээ бид Байгал Амарын гол төмөр замын нэг хэсгийг Алс Дорнодын төмөр зам, Сахалины төмөр замтай нэгтгэж байна. Мөн Приморский, Хабаровский хязгаар ба Амарын муж, БНСаха Улсыг нэгтгэсэн «Экспресс Приморья» компани амжилттай ажиллаж байна. «Владивосток-Кневичи нисэх онгоцны буудал» чиглэлээр тээвэрлэлтийг зохион байгуулах төслийг Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын өмнө хэрэгжүүлж дууслаа. Энэ нь Оросын Алс Дорнодын хувьд төмөр зам, нисэх онгоцны зорчигчдыг үйлчлэх шинэ хэлбэр болсон» гэв.

«Оросын төмөр зам» компани илүү өргөн төлөвлөгөөтэй байна. Жишээ нь Хасан (ОУ) – Ражин (БНАСАУ) төслийг дурдая. Түүнийг Солонгосыг дамнасан төмөр замыг Сибирийг нэвт дамжсан төмөр замтай холбох төслийн нэг хэсэг хэмээн үзэж байна. Ражин боомтын сууринд дамжин нэвтрэх тоомохон зангилаа байгуулахаар төлөвлөсэн гэж Михаил Заиченко хэлээд

«Олон улсын нэгэн төслийг энэ онд хэрэгжүүлж дуусана. Энэ нь Солонгосыг дамнасан төмөр замыг хамтран хөгжүүлэх төсөл юм. Эдүгээ Ражин-Туманган хэсэгт шинэ цариг бүхий 32 км урт зам тавьж, хэдэн өртөөг сэлбэн шинэчилж, холбоо. цахилгаан дамжуулах шугам татаж, усан хангамжийн барилга байгууламжуудыг сэргээсэн» гэв.

Орчин цагийн ачааны баталгаат агуулах Ражин боомтод барих нь дараачийн алхам болно. Үүний хамт Өмнөд Солонгос ба АНДБН-ийн бусад улсаас чингэлэг тээвэрлэхэд дэд бүтцийг хэрэглэх боломжийг боловсруулж байна. Ачаа тээвэрлэлтийн зохих хэмжээг хангахын тулд Солонгосыг дамнасан ба Сибирийг нэвт дамжсан төмөр замуудыг холбох Барановский-Хасан хэсгийн дэд бүтцийг шинэчлэх хэрэгтэй.