Олимпийн наадамд оролцохоор Лондонд очсон Камеруны шигшээ багийн долоон тамирчин алга болжээ. Тамирчид хаана байгааг мэдэхгүй гэж спортын түшмэд мэдэгдлээ.5 боксч, хөл бөмбөгч эмэгтэй ба усанд сэлэгч эдийн засгийн шалтгаанаар ЕХ-ны нутаг дэвсгэрт үлдэхийн тулд Олимпийн хотхоноос зугтаж явсан гэж таамаглажээ. Камеруны эмэгтэй хөл бөмбөгчдийн шигшээ багийн хаалгач бүр Лондод Олимпийн наадам эхлээгүй байтал алга болсон билээ.