АНУ Ираны цөмийн барилга байгууламжуудад цохилт өгөхөөс Израилийг тогтоон барьж байгаа боловч тус улс ийм алхам хийж болзошгүй гэж дорно дахиныг судлагч, ерөнхий сайд асан Евгений Примаков өнөөдөр «Российская газета» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгдэв. АНУ ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм цохилт өгөхийг хүсэхгүй байна гэж академич тэмдэглэв. Гэвч АНУ-ын засаг захиргааны хэн нэгэн Израилийг ийм алхам хийхэд тухиран сайшааж болзошгүй хэмээн Примаков үзэж байна. Өнөөгийн нөхцөлд агаарын цохилт ялимгүй үр дүнтэй болж мэднэ. Харин бүс нутагт тун аюултай хор уршигтай болно гэж тэрээр тэмдэглэв. Ийм цохилт өгснөөс хойш хоёр жил өнгөрсний дараа Ираны байдал хэвийн болж, үй олноор хөнөөгч зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнээс гарч болзошгүй.Тэгээд цөмийн зэвсэг бүтээх нь дамжиггүй гэж Примаков тэмдэглэн хэллээ.