Сирид зэвсэгт сөрөг хүчин Башар Асадын дэглэмийг түлхэн унагавал суннитуудын дэглэм тогтож, хүн амын үлэмж хэсэг болох алавитууд төдийгүй бусад шашин шүтлэгтэй хүмүүсийг хавчиж мэднэ гэж Дорно дахины талаархи шинжээч ерөнхий сайд асан Евгений Примаков мэдэгдэв. Өнөөдөр тэрээр «Российская газета» сонинд ярилцлагаа нийтлүүллээ. Сөрөг хүчний шашин шүтлэгийг дэмжихгүй байгаа бүх этгээдийг хавчина гэж тэрээр үзэж байна. Примаковын хэлснээр Арабын улсуудын холбооны үлэмж хэсэг нь Башар Асад ялалт байгуулахыг эсэргүүцэж, сирийн сөрөг хүчнийг дэмжиж байна. Зэвсэгт сөрөг хүчин Ирак, Иран, Сири, Ливаны шийт бүсийг байгуулж байна гэж тэд үзсэн юм. Өрнөдийнхөн Сирид ардчилал, ёс журам тогтоохоор сөрөг хүчнийг дэмжиж байна гэдэг. Харин босогчид ялвал тогтвортой байдал ч ардчилал ч тогтохгүй гэж шинжээч онцлов. Орос улс Сирийн асуудлаар ёс суртахууны хандлагыг үндэслэн цорын ганц зөв байр суурь баримталж байна гэж Евгений Примаков үзэж байна.