Москва хотын захиргаа энд барих тэнгэр баганадсан байшингийн өндрийг хязгаарлахаар шийдвэрлэв. Нийслэл хотын захиргааны шинэ тогтоолын дагуу байшингийн өндөр 75 метрээс хэтрэх ёсгүй.Тогтоол нийслэлд байшин барих шинэ төслүүдийг хамрана гэж Москва хотын хот байгуулалтын асуудал эрхлэсэн дэд засаг дарга Марат Хуснуллин тодруулж хэллээ. Нийслэлийн түүх-соёлын өвийн дурсгалуудын ойр хавьд өөрөөр хэлвэл хотын дэвсгэр нутгийн бараг 56 хувьд нэмэлт хязгаарлалт нэвтрүүлнэ. Хуснуллины хэлснээр нийслэлийн энэ хэсэгт байшингийн өндрийг дурх төрхий нь хэвээр хадгалахаар хязгаарлах юм. 25 давхар байшин барагцаалбал 75 метр өндөр байдаг.