Өчигдөр «Кьюриосити» сансрын багажаас анхны өнгөт гэрэл зургийг Ангараг гаригаас дэлхийд уламжлав. Түүнийг америкийн сансрын агентлагийн сайтад нийтлэв. Чулуурхаг улаавтар элсэн цөл гэрэл зурагт тусгагдсан байна. Ар дэвсгэрт нь Гейлан галт уулын цар харагдана. Сансрын багаж буух үеэрээ тоос бужигнуулсан учир гэрэл зураг тод биш байна. Аппарат тус гариг дээр бууж байгаа үе мөчийн дурс бичлэгийг НАСА агентлагийн Твиттерт нийтлэжээ. «Кьюриосити» даваа гаригийн өглөө Ангараг гариг дээр буусан юм. Тэр үеэс хойш сансрын багаажаас хар-цагаан хэдэн гэрэл зургийг дэлхийд уламжлаад байна.