Израиль баллистик пуужинг амдан сөнөөх Arrow-3 ПДХ цоо шинэ системээ туршина. Израилийн БХЯ-аас мэдээлснээр туршилтын явцад пуужин амдан сөнөөгч дунд тусгалтай баллистик пуужинг дуриалгаж хийсэн байг сансарт сөнөөх ёстой. Arrow-3 Иран,Сири улсуудын цөмийн ба химийн цэнэг бүхий цоо шинэ баллистик пуужинг сөнөөх зорилготой. Түүнээс гадна АНУ-ын оролцоотойгоор бүтээж буй мөн системийг Израилийг хамгаалж байгаа америкийн ПДХ системд нийцүүлнэ. Израилийн цэргийн тусгай газраас мэдээлснээр Arrow-3 системийг байрлуулахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдана.