Дөрвөн сенатч БНХАУ-аас Вашингтонд суугаа элчин сайд Жан Есуйд АНУ-ын жолоочийн хуурамч үнэмлэх үйлдвэрлэгчдийн эсрэг арга хэмжээ авах хүсэлт тавьсан захидал явуулжээ. Хуурамч баримт бичиг үйлдвэрлэх нь АНУ-ын хууль зөрчиж, хүн амын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн эрх баригчдын хүчин чармайлтыг бусниулж байна гэж америкийн түшмэд үзэж байна. Сенатчдын мэдээлснээр 2011 онд зөвхөн Чикаго хотын нисэх онгоцны буудалд жолоочийн 1700 гаруй хуурамч үнэмлэхийг хураажээ. Сенатчид хуурамч баримт бичгийн захиалга интернетээр авч байгаа ID Chief компанийг хуурамч баримт бичиг үйлдвэрлэгчдийн дотор дурдав. АНУ-д жолоочийн үнэмлэх бол биеийн гол үнэмлэх бичиг баримт юм.