Өнөө өглөө Египетийн Цэргийн нисэх хүчин Синай хойгт 20 гаруй хэт даврагчийг устгав. АП агентлагийн уламжласнаар нисдэг тэргүүдээс цохилт өгчээ. Үүнээс хэдэн цагийн өмнө террористууд израилийн хил орчмын Эль-Ариш хотоос холгүй орших египетийн гурван боомтыг дайрчээ. Эль-Ариш хотын оршин суугчид төрийн зүгээс өөрсдийг нь хамгаалахыг шаардаж, жагсаал хийлээ. Өнгөрсөн ням гаригт террористууд Синайн Карм Абу-Салем боомтыг дайрсны уршгаар 16 цэрэг амь үрэгдэж, бас долоон цэрэг шархдав. Булаан эзлэсэн хуягт тээвэрлэгчээр хөрш зэргэлдээ Израильд нэвтрэн шилжихийг оролдсон террористуудыг газар,агаараас цохилт өгч устгав. «Аль-Жихад», «Наминчлал ба хижра» бүлгүүдийн гишүүд ням гаригт давшилт хийсэн гэж Египетийн ДХЯ үзэж байна.