Өнөө өглөө эрт «Хайкуэй» хар салхи Зүүн Хятадын эрэг хавийн нутгийг дайрав. Жэзян мужийн аюул тулгарсан нутгаас 1 сая 540 мянган хунийг нүүлгэжээ. Орон нутгийн эрх баригчдын тоо баримтуудаас харахад гай гамшгийн уршгаар бараг 400 мянган байшингийн цахилгаан хангамж тасрав. Хэлмэгдэл хохиролын тухай одоогоор мэдээлээгүй. Хар салхи бүс нутгийн тээврийн харилцаанд ноцтой саад тотгор учруулав. Нисэх онгоцны буудлуудад олон рейсийг болиулж, зарим чиглэлээр хурдан галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ. Засгийн газрын захирамжаар хэдэн гол авто замыг хаасан байна. Хар салхи Нинбо хотод шууд цохилт өгөв.Хотын нэгэн хороолол усанд авахуулсны уршгаар хэдэн зуун хүн гаднын ертөнцтэй ямар ч харилцаа холбоогүй болсон. Эдүгээ эрх баригчдаас тэднийг аврах арга хэмжээ авч байна.

Одоо хар салхи цагт 10-15 км хурдтай зүүн-хойд тийш зүглэв. Хар салхины хурд агаар мандлын голомтоос холгүй секундэд 42 метр байна. Хур тунадас 250-400 мм-т хүрнэ гэж таамаглав. «Хайкуэй» бол сүүлийн долоо хоногт Зүүн Хятадыг нэрвэсэн 3 дахь хар салхи билээ.