Өчигдөр Лондонд оросын тамирчид Олимпийн наадмын нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл нийт зургаан медаль хүртлээ. Уран сайхны сэлэлтийн төрлөөр Светлана Ромашина, Наталья Ищенко нар хослон сэлж, дээд шагнал хүртэв. Мөн Илья Захаров гурван метр өндөр трамплинаас ус руу үсэрч, олимпийн аварга болов. Иван Ухов хамгийн хүчитэй өндрийн харайгч болжээ. Грек-ромын бөх барилдааны төрлөөр Рустам Тотров мөнгөн медаль хүртлээ. Гимнастикч Алия Мустафина, хүндийг өргөгч Руллан Албегов нар хүрэл медал тус тус хүртэв. 10 алт,18 мөнгөн, 20 хүрэл медальтэй Оросын шигшээ баг нийт медалийн тоогоор одоо 5-р байр эзлэж байна.

Гэрэл зураг

Гэрэл зураг

Гэрэл зураг