НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр байгуулагаас сирийн байлдаанд нэрвэгдсэн Халеб (Алеппо) хотод 28 мянган хүнд хүрэлцээтэй хэмжээний хүнсний бүтээгдэхүүн явуулсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирке хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. НҮБ-ын уламжласнаар сирийн хотуудад үргэлжилж байгаа байлдаан хүмүүнлэгийн тусламжийн ачаа тухайлбал Дамаскад тээвэрлэхийг хүндрүүлэв. 7-р сарын дундуураас НҮБ-ын байгууллага сирийн Халеб, Дамаск, Идлиб, Кунейтр, Тартус хотуудын бараг 228 мянган оршин суугчийг хүнсний бүтээгдэхүүнээр хангаад байна. Сири даяар хүнсний тусламж авсан хүмүүсийн тоо төлөвлөснөөс гуравны нэгээр бага байна. Энэ нь аюулгүй байдлыг хангахад тулгарсан түвэг бэрхшээлтэй холбоотой.Зэвсэгт бүлгүүд сирийн Хомс хотоос өмнө цахилгаан станцын ажилтнуудын орон сууцны цогцолборыг буудав. Франс Пресс агентлагийн мэдээлснээр үүний уршгаар 16 хүн гол төлөв лалын алавит, христосын шашинтнууд амь үрэгджээ. Буудлага үйлдсэн нийтийн байранд гадаадын мэргэжилтнүүд гэр бүлийн гишүүдтэйгээ хамт суудаг боловч дан сири хүмүүсийг хөнөөжээ. Сирид зэвсэгт мөргөлдөөн 2011 оны 3-р сараас хойш үргэлжилж байна. НҮБ-ын мэдээлснээр энэ завсар Сирид 16 мянга гаруй хүн амь үрэгджээ.