Сирид гадаадын хүчний оролцоотойгоор төгс хүрээт иргэний дайн хийж байна гэж араб дахиныг сайн мэдэх нэр хүндтэй эрдэмтэн Оросын ГХ-ийн сайд асан академич Евгений Примаков «Российская газета» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа Ойрхи Дорнодын тус улсын байдлыг үнэлэн дүгнэв. Саудын Арави, Катар, Түрк улсуудаас босогчдод тусламж үзүүлж, бусад орны хөлсний этгээдүүд самуун дэгдээгчидтэй хамт Башар Асадын эсрэг байлдан дайтаж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн сөрөг хүчнийг дэмжих тушаал ТТГ-т өгч, тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсоныг Евгений Примаков дурдав. Орос улс ёс суртахууны хандлагыг үндэслэн сирийн хямралын асуудлаар цорын ганц зөв байр суурь баримталж байна гэж тэрээр дүгнэв.