Түркийн цэрэг хэдэн нисдэг тэрэгний дэмжлэгээр сирийн гол төлөв курдууд оршин суудаг Жараблус котод цөмрөн орсон тухай өнөөдөр ираны «Пресс-ТВ» телевизийн сувгаар мэдээллээ. Түркийн цэрэг чухам ямар зорилгоор Сирийн нутаг дэвсгэрт цөмрөн орсныг мэдээлэд тэмдэглээгүй. Өөр эх сурвалжаас тус мэдээллийг батлаагүй байна. Сирид цэрэг нь цөмрөн орж болзошгүй гэж үүний өмнө Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган хэлжээ. «Террорын байгууллагуудаас аюул учруулвал Түрк улс Сирийн хойд хэсэгт тэдний эсрэг ажиллагаа явуулна» гэж тэрээр мэдэгдсэн билээ.