Зөвлөлтийн цаг үед Украин, Орос болон Молдав улс өөрийн дуучнаар эстрадын алдарт дуучин София Ротаруг тооцдог байв. Гэхдээ өнөөдөр ч өөрчлөгдөөгүй л дээ. Өөрийн орны хайртай дуучин София Ротаругийн төрсний 65 насны ойг /8-р сарын 7-нд/ тэд ёслон тэмдэглэж байна. Эдгээр орнуудад төдийгүй бусад хуучин зөвлөлтийн орнуудад мөн адил ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Дуучин бүсгүйн мэргэжил нэгтэнүүд сүүлчийн аялан тоглолт болон концертын тоглолтынхоо тухай нэг бус удаа нийтэд зарлаж байсан. София Ротаругийн мөнхийн өрсөлдөгч, “примадонна” Алла Пугачёва тайзнаас явсан. Харин Ротару бол өөр бодолтой явдаг: Би ажлаа үргэлжлүүлнэ. Энэ бол миний амьдралын хамгийн гол зүйл. Энэ хэзээ дуусахыг би төсөөлж үл чадна. Тайзнаас явна гэдэг бол... Магадгүй тэр үед миний хувьд амьдрал дуусах байх”.

София Ротаруг дэмжигчид үүнийг бас хүсдэггүй. Тэд одоо болтол түүний хамгийн шилдэг дуунуудыг санадаг. Тэдгээр нь дуучин бүсгүйн нэрийн хуудас болсон. Ийм дууны нэг бол украин ардын “Червона рута” гэх ардын уянгын дуу бөгөөд дуучны анх нэрд гарах үедээ дуулж байсан дуу юм. Мөн Молдавын нийслэл Кишихёв хотын тухай “Белый город ” /”Цагаан хот ”/дуу. Дайнд хүүгээ алдсан эхийн тухай зохиомж дуу “Баллада о матери” /”Эхийн тухай дууль”/ байна. 1980 оны Москвагийн Олимпд зориулсан “Темп” /”Аяс” / дуунд их спортын эрч хүчийг яруу сайхан магтан дуулсан байдаг. Түүнчлэн, уянгын “Лаванда” /”Уруул цэцэг”/ дуугаараа тэр үзэгч олны сэтгэл зүрхийг эзэмдэж чадсан юм. Уран бүтээлийн урт замд хуримтлагдсан бүхнээ София Ротару зөвхөн өөрийн гавъяа гэж үздэггүй юм.

«Хүн ганцаараа амьдрал дээр юунд ч хүрч чадахгуй гэж дуучин бүсгүй ярьж байна. Намайг байнга хүрээлж байдаг ийм олон зохиолч, шүлэгч, найз нөхөд болон олон сайхан сэтгэлтэй ийм хүмүүс байгаагүй бол би ганцаараа энэ оргилд хүрч чадахгуй байсан. Өнөөдөр ч намайг миний ойр авъяастай, дотны найз нөхөд, зохиогчид хүрээлж байна гэж София Ротару хэллээ. Одоо та бүхэнд Ротаругийн шилдэг дууны нэг “Хос хунгийн дууль “ дууг сонсгоё. (Дуу)

Дуунд дуртай, амьдралд хайртай минь салашгүй юм гэж София Ротару ярьж байна. Тэрээр амьдралыг тэр бүхий л өнгө будгаар нь хүлээж авах дуртай аж. Өөртөө хамгийн багахан зүйлд ч татгалздаггүй байна. “Миний нэг сул тал гэвэл – би хөзөр тоглох маш дуртай” гэж Ротару ичингүйрхэн хэлэв.Тэр бас загас барих дуртай.

Тиймээс тэр 65 насандаа гоолиг сайхан нуруутай, эрч хүчтэй, сэтгэлийн хөдлөлтэй, яг л залуу хүн шиг байдаг байх. “Магадгүй энэ мэс ажилбартай ч холбоотой байж мэдэх юм” гэж зарим хүн үздэг. “Би үүнд дургүй” гэж дуучин эмэгтэй мэтгэлцэж байна. Хамгийн гол нь хоолны дэг барих, массаж болон биеийн тамирын заалнд бэлтгэл дасгал хийх хэрэгтэй гэж байна. Миний бодлоор бол” өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн сайхан харагдахыг хүсэх ёстой! “

Гэрэл зураг