«Кьюриосити» америкийн ангараг луу явагч 5 км өндөр уулын гэрэл зургийг тус гаригийг гадрагаас дэлхийд уламжлав. Энэ аппарат Ангараг гариг дээр амжилттай бууснаас хойш 24 цаг өнгөрсний дараа 6,5 км зайнаас авсан гэрэл зураг эрдэмтдийн эрх мэдэлд шилжсэн гэж өчигдөр Калифорни муж улсын Пасадин дахь тийрэлтэт хөдөлгөөний лабораторийн ажилтнууд мэдээллээ. Маунт-Шарп уул Гейла галт уулын царын төв дунд оршдог. Цар 154 км голчлолтой. Чухам тэнд бичил организм байж болзошгүй хэмээн НАСА агентлагийн эрдэмтэд үзэж байна. Хожим америкийн багаж Маунт-Шарп ууланд хүрч, хөрс судлахаар дээр нь авиран гарах бололтой.