Террорын эсрэг орос-энэтхэгийн «Индра-2012» сургууль өнөөдөр Буриадын «Бурдуны» буудлагын талбарт эхлэнэ. 500 орчим цэргийн албан хаагч ба 50 нэгж зэвсэг техник түүнд оролцох тухай Буриадын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. «Индра» цуврал сургууль 2011-2020 оны Москва,Дели хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд явагддаг. Энэтхэгийн зэвсэгт хүчний нисэх онгоц өчигдөр Улан Үдийн нисэх онгоцны буудалд буув.Энэтхэгийн цэргийн албан хаагчид зорилтоо оросын байлдааны машинаар биелүүлэх тухай мэдээллээ. Оросын талаас мотто буудлага, танкийн салаа, миномёт, их буу, тийрэлтэт зэвсгийн батарей, гранат харвагчдын суман сургуульд оролцох юм. Сургуулийн идэвхтэй үе 8-р сарын 13-нд эхлэнэ. Эдгээр хоёр улсын армийн нэгдсэн бүлэг тагнан турших, террорын бүлгийг бүслэж устгах сургууль хийнэ. Террорын эсрэг хоёр орны сургууль 8-р сарын 16-нд дуусах юм.