Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын холбоо, мэдээлэл зүйн сайд нар Санкт-Петербургад уулзаж, ойрын хэдэн жилд салбараа хамт хөгжүүлэх бодлогыг боловсруулж эхэллээ. Өнөөдөр зөвлөлгөөн 2012 онд Орос улсаас АНДБН-ийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын форумыг даргалах ба Владивостокод болох байгууллагын дээд хэмжээний уулзалтыг бэлтгэх хүрээнд нээгдлээ. Петербургад сайд нарын хоёр өдрийн зөвлөлгөөнийг АНДБН-ийн олонхи улсад чухал салбаруудыг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдэд зориулав. Цахим засгийн газрын системийг хөгжүүлэх, мэдээлэл-зам харилцааны технологийн чадавхийг нэмэгдүүлэх, мэдээлэл, зам харилцааны дэд бүтцийг хамгаалах, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал зэрэг асуудал тэдгээрийн дотор байна.