Хятадын юанийн ханшийг сулруулах шийдвэр гаргасан шиг байна. «Ханший нь эдийн засгийн байдал доройтож байгааг харгалзан экспортыг дэмжихийн тулд хүлээн зөвшөөрч болохүйц түвшин хүртэл сулруулах хэрэгтэй» гэж China Securities Journal засгийн газрын хэвлэл нөлөө бүхий сонин мэдэгджээ. Энэ нь юанийн ханшийг өсгөхийн төлөө аль хэдийнэ тэмцэж эхлэсэн АНУ ба Хятадын хоорондын худалдааны харилцаанд шинэ санал зөрөлдөөнийг өдөөж мэднэ.

Эдүгээ дэлхийн төдийгүй хятадын эдийн засгийн өсөлт суларсан учир юанийн ханшийг бууруулах хэрэгтэй гэж сонин тэмдэглэжээ. 2012 оны 2 дахь улиралын Хятадын ДНБ-ний өсөлтийн хурдац сүүлийн гурван жилд хамгийн доод хэмжээнд хүрч 7,6 хувь болжээ. Харин эхний улиралд мөн үзүүлэлт 8,5 хувь байсан.

Үүний хамт дэлхийд эрэлт багассан учир хятадын экспорт буурав. Энэ нь хятадын эдийн засгийн бүтээгдэхүүнээ гадаадад нийлүүлдэг олон салбарт түвэг бэрхшээл гарсан гэсэн үг. Зээллүүлэгч банк, үйлдвэрийн газруудад мөнгө хөрөнгө дутагдсныг БНХАУ-ын Ардын банк арга буюу хүлээв. Валют-санхүүгийн бодлогыг төлөвшүүлэхэд «цаг олно» гэж банкнаас 8-р сарын 1-нд нийтлүүлсэн магадлан шинжлэлийн илтгэлд тэмдэглэжээ. Түүнчлэн зээлийн ба хадгаламжийн хүүг хоёр дахин багасгах тухай зарлав. Ойрын үед БНХАУ-ын Төв банкнаас ийм арга хэмжээг цаашид үргэлжлүүлнэ гэж шинжээчид таамаглав.

Олонхи дунд, жижиг банк бэлэн мөнгө дутагдсан нөхцөлд түрэмгий бодлого явуулж, дансаар тооцох санхүүгийн янз бүрийн бүтээгдэхүүн гаргаж эхлэв. Энэ нь хадгалагчдын хөрөнгийг банкандаа байлгаж, нэмэх зорилготой. Ийм замаар хадгалуулсан хөрөнгө хятадын ихэнх банканд хадгалж байгаа бүх мөнгөний бараг 12 хувийг эзлэж байна. Улсын том корпораци, банкыг бодоход зээллүүлэх жижиг банкууд санхүүгийн бүтээгдэхүүнээ төлөх талаар хүнд байдалд орж мэднэ. Жишээ нь биржийн байдал тотгтворгүй болвол хүмүүс мэгдэн сандарч хадгалсан хөрөнгөө буцааж авна. Тэгвэл компаниуд дампуурч эхлэх бололтой.

Ийм нөхцөлд хятадын санхүүгийн эрх баригчид найдвартай хөшөөрэг хэрэглэж, юанийн ханшийг бууруулж, бараа бүтээгдэхүүнээ гадаадад нийлүүлдэг улс орныхоо үйлдвэрлэгчдэд давуу тал олгоно гэж ФБК аудит-консалтингийн компанийн стратегийн магадлан шинжлэх газрын захирал Игорь Николаев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Юанийн ханшийг цаашид бэхжүүлэх нь хятадын талд ашиггүй. Хятад прагматик бодлого баримталж байгаа учир гадаадад бүтээгдэхүүнийхээ эрэлтийг дэмжихийг хичээнэ. Юанийн ханш суларсан нөхцелд тэгж болно.Тэр тусмаа эдийн засгийн хөгжлийг урамшуулахын тулд дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх нөөцийг бүр гурав-дөрвөн жилийн өмнө ашиглаж эхлэсэн хийгээд шинэ боломж бага байна» гэв.

Юанийн ханшийг бууруулах тухай засгийн газрын хэвлэл нөлөө бүхий сонин мэдээлсэн нь бизнесийн хамтын нийгэмлэгийн найдвар төрүүлсэн байх. Энэ үйл явцыг улс төр ч эрчимжүүлж мэднэ. Сүүлийн хоёр жилд Хятадаас АНУ-ыг угтан дэмжих алхам хийж, юанийн ханшийг аажмаар бэхжүүлсэн юм. Зах зээлийн тухайн байдлыг үүнтэй холбогдуулан зааж байсан. Гэвч энэ он гарсаар юанийн ханш 1,23 хувиар буурав. Энэ оныг дуустал бас бараг 1 хувиар суларч болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Доллартай харьцах юанийн ханш сулрах явдал АНУ-ыг бухимдуулах бололтой. 1-рт Хятадтай хийж буй худалдаанд АНУ-ын алдагдал аяндаа нэмэгдэнэ. 2-рт хятадын компаниуд америкийн ба европын зах зээлд давуу талтай болно. АНУ-аас хариуд арга эхэмжээ авах нь дамжиггүй. Тус улс эдийн засгийн төдийгүй өөр асуудлаар Хятадыг эрс шүүмжлэх байх.