Индонезид осолдсон Sukhoi Superjet-100 онгоц техникийн гэмтэл согогийн талаар ямарч асуудалгүй байжээ. Уг онгоцны ослын асуудлаар мөрдөн байцаах ажлыг эрхэлж байсан оросын бүлэг мэргэжилтэнүүд ийм дүгнэлтэнд хүрсэн гэж Худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Юрий Слюсарь “Российская газета” сонинд өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. Ингэхдээ тэрээр албан ёсны тайлан гараагүй байхад ослын нөхцөл байдлууд, шалтгааныг дэлгэх эрхгүй гэлээ. Дэд сайдын ярьснаар, мөрдөх ажиллагааны эцсийн дүн 10-р сарын дунд үеэр албан ёсоор гарна. Слюсарь хэлэхдээ, оросын Superjet-ийг энэ оны эцсээр Индонезид нийлүүлэх гэж байгааг сануулав. Энэ жил Мексик улс энэ онгоцыг анх удаагаа хүлээн авах юм.