Сүүлийн өдрүүдэд Филиппинд болсон хүчтэй үерийн улмаас 53 хүн амь эрсэдсэн тухай мягмар гаригт орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Усархаг борооны улмаас гарсан үерт Манилын амьдрал зогсоход хүрээд байна: хотын хороллуудын тэн хагас нь усанд автагдаж, тээврийн хөдөлгөөн зогсч, тус улсын төрийн болон хувийн олон байгууллагууд ажлаа зогсооход хүрчээ. Аврагчид байгалийн сүйрэлд илүүтэй нэрвэгдэж болзошгүй газруудад амьдардаг хэдэн мянган хүмүүсийг нүүлгэн шилжүлж байна. Иргэдэд туслах ажиллагаанд тус улсын арми иэдвхитэй оролцож байна. Цаг уурчид ойрын өдрүүдэд Филиппинд усархаг ширүүн бороо намжихгүй гэж мэдэгдэж байна.

Гэрэл зураг