“Бриз” блокуудтай “Протон” хөлгүүдийг нисгэх ажлыг түр зогсоож, энэ төрлийн пуужингийн нислэгүүдийг хойшлуулах боллоо. Ийм арга хэмжээнүүд нь Мягмар гаригийн шөнө хөөргөсөн “Бриз” блоктой “Протон” пуужингийн нислэг амжилтгүй болсон нь ийм дүгнэлт хийхэд хүргэжээ.Шалтгаан нь “Бриз” блокийн ажиллагаанаас болжээ. Пуужин Байконурын сансрын хөлгийн буудлаас хөөрсөн. Мягмар гаригийн өглөө төлөвлөж байснаар “Бриз” блокоос сансрын төхөөрөмж салгагдах ёстой байжээ. “Бриз”-ын хоер блок ажилласан боловч, гурав дахь нь ажлаагүй “ гэж сансрын-пуужингийн аж үйлдвэрийн эх сурвалж РИА Новости агентлагт хэлээд, тэрбээр үндсэндээ хоёр хиймэл дагуул алдагдасан гэж үзэж болно гэж нэмж хэлжээ.