Лондонгийн Олимпийн наадмын 10 дахь өдөр оросын шигшээ багийн тамирчид гурван алтан медаль багтаа авчирлаа. Алия Мусиафина гимнастикийн шилдэг тамирчнаар тодров. Бас нэг алтыг чөлөөт бөхийн барилдаанаар Алан Хугаев хүртлээ. Гүйлтийн тамирчин Юлия Зарипова 3000 метрийн зайны бартаа замын гүйлтэнд тэргүүлэв. Өндрийн харайлтын дэлхийн аврага Исинбаева даваа гаригт Олимпийн гурван удаагийн аврага болж чадсангүй. Тэр 4 м70 см өндрийг авч, хүрэл медальтан боллоо. Хөнгөн атлетийн алтыг Америкийн тамирчин Женифер Сур авлаа. Оросын шигшээ багийн сагсанд одоо 7 алт, 17 мөнгө болон 18 хүрэл медальтай байна. Манай улс багийн дүнгээрээ зургадугаар байранд явж байна.

Гэрэл зураг