НҮБ-ын ажиглагчид сирийн засгийн газрын болон босогчдын хүчтэй тулалдааны талбао болоод байгаа томоохон Халеб /Алеппо/ хотыг орхин гарлаа. Энэ тухай Франс пресс агентлаг уламжлахдаа, олон улсын 20 ажиглагч нарыг тус улсын нийслэл Дамаск хот руу амралтын өдрүүдэд нүүлгэн шилжүүлсэн гэв. НҮБ ын энхийн ажиллгааны тэргүүн Жозефина Герреро тэмдэглэхдээ, Халеб хотын аюулгүйн нөхцөл байдал хурцадсан тул түр зуур шилжүүлэх болсон гэв.Одоогийн байдлаар хотод засгийн газрын армийн “Сирийн чөлөөт армийн” эсрэг томоохон тулалдаан үргэлжилсээр байна.

Өнгөрсөн 4 -р сард НҮБ ажиглагчдаа Сирийн Дамаск, Халеб, Дейр-эз-Зора болон Хомс хотуудад илгээсэн юм. НҮБ-ын АЗ 7-р сарын 20-нд Сирийн ажиглагчдын хугацааг дахин 30 хоногоор сунгасан. 7-р сарын сүүлээр Сирийн бүрэн эхрт төлөөлөгчдийн тоо хоёр дахин буурч, хүний тоо 150 хүртэл болсон.