НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан огцрох явдал Сирийн тойрны ба бүх бүс нутгийн байдлыг чанарын хувьд өөрчилж мэднэ. Аннан онц эрхт төлөлөгчийн үүргээ 2-р сарын сүүлээр биелүүлж эхлэснийг дурдая. Сирийн мөргөлдөөнд хамаатай улс орнууд энэ үйл явдлыг тайлбарлаж, мэдэгдэл хийж байна.

Кофи Аннан огцрох нь сирийн асуудлыг зохицуулах талаархи Орос Хятад хоёр улсын байр суурьтай холбоотой гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Харин Москва Бээжин хоёр л Аннаны ялангуяа гал зогсооход мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудыг зоригжуулах ажлыг нэг бүс удаа идэвхтэй дэмжсэн юм. Станислав Тарасов сэдвийг үргэлжлүүлэн хэлэхдээ: «Эдгээр хоёр улс ухаалаг бодлого явуулж байна. Зодолдож байгаа хоёр этгээдийн нэгий нь дэмжвэл нөгөө нь дийлэгдэнэ.

Өрнөдийн орнууд түүний дотор Түрк Аннаны үйл ажиллагааг ам хэлэн дээр дэмжиж, бүтэхгүй хэрэг» гэж бүр эхнээсээ мэдэгдлээ. «Сирийн эрх баригч дэглэм хямралыг зохицуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх гээгүй» гэж Түркийн ерөнхий сайдын гадаад бодлогын асуудал эрхлэсэн туслах Ибрахим Калын Твиттерт блогдоо бичжээ

Харин сирийн сөрөг хүчин ч Дамаскатай галлзогсоох асуудлаар яриа хэлцээ хийх зорилгоор нэг ч алхам хийгээгүй. Одоо Кофи Аннан огцрох нь хүч хэрэглэх ажиллагаа явуулахын төлөө тэмцэгчдэд зам тавьна гэж Оросын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов үзэж байна.

Дамаск амь мэнд үлдэх, эсэргүүцэх хүч нөөцтэй байгаа нь одоо тодров. Гэвч «бүгд бүгдийн эсрэг байлдан дайтах» ливаны хувилбар давтагдаж Сирийг тогтворгүй болгох үйл явц херш зэрэглдээ улсуудад шилжиж мэднэ гэж Давутоглу үзэж байна. Байдлыг ийнхүү даамжруулахаас сэрэмжилнэ гэж Анкара үүнтэй холбогдуулан мэдэгдэв. Яаж сэрэмжлэх вэ?

Сирид зэвсэгт хүч хэрэглэн цөмрөн орохгүй гэж Түрк улс мэдэгджээ. Анкара ийн аюултай алхам хийхгүй. Учир нь бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөнд татагдан оролцож мэднэ гэж түркийн шинжээчид үзэж байна. Цөмрөн орвол Иран Сирийн хоорондын харилцан хамгаалах гэрээг ажиллуулна гэж Иранээс Туркэд анхааруулсныг сирийн «Аль-Ватан» сонинд тэмдэглэн бичжээ.

Товчхон хэлэхэд Сирийн тойрны цэрэг-улс төрийн аюултай байдал даамжрвал Ойрхи Дорнодын байдлыг хүндрүүлэх төдийгүй үйл явц бүс нутгаас халих уршигтай болж мэднэ. Иймээс Сиритэй хил залгаа орнуудын дипломат ажилтнууд сирийн мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах замыг эрэхэд бүх нөөц боломжийг дээд зэргээр дайчлавал зохино. Сирийн зохицуулалтад Аннаныг орлох олон улсын шинэ зүүчийг эрж эхлэнэ гэж ЕХ мэдэгдэв. Энэ нь маш хунд байдлаас улс төр-дипломат замаар гарахад найдах ялимгүй боломж олгож байна.