Дамаскад Сирийн телевиз радиогийн корпорацийн байшинд хүчит дэлбэрэлт нижигнэсэн тухай өнөөдөр Ройтер агентлагаас орон нутгийн телевизийн мэдээллийг үндэслэн уламжлав. Хүмүүс хэлмэгдсэн буюу шархдсан тухай мэдээлээгүй. Сирийн «Сурия» телевизийн сувгаар мэдээлснээр Омейядов талбайд оршдог байшингийн 3-р давхарт дэлбэрэлт үйлджээ. Мөн сирийн мэдээллийн сайдын ажлын өрөө байшинд байна. Телевизийн сувгаар мэдээлснээр гараар хийсэн бөмбөгийг ажиллуулжээ. Телевизийн сувгийн ажилтнууд хэрэг явдлыг тайлбарлахаас татгалзав. Хотын Роки эд-Дин хороололд буудалцсаар байна гэж хүмүүс мэдээлэв. Зэвсэгт бүлгүүд Алеппо хотын телевиз радиогийн компанийн байшинг эзлэхийг хоёр өдрийн өмнөоролдож үр дүнд хүрсэнгүй.