Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын «Миний мэргэжил-миний ирээдүй» олон улсын хүүхдийн V форум Эрхүү мужид гараа авлаа. Хятад, Япон, Монгол, Өмнөд Солонгос болон Красноярск, Забайкальский хязгаарууд түүнчлэн БНБуриад Улс, Эрхүү мужийн ахлах ангийн 77 сурагч түүнд оролцож байна. Форумын хүрээнд болсон «Миний мэргэжил-миний ирээдүй» бага хурлаар оролцгч орнуудын ахлах ангийн сурагчдын мэргэжлийн сонголтын асуудлыг хэлэлцлээ. Форумд оролцогчид мэргэжлийн дээд боловсролын байгуллага ба томоохон үйлдвэрийн газруудад очно. Түүнчлэн хөгжим, бүжиг, үндэсний хоолны үдэшлэг зохион байгуулна. Форум 8-р сарын 10-нд дуусах юм.