Умард ч, Өмнөд ч Солонгос японы колоничлолоос ангижрасны өдрийг тэмдэглэдэг 8-р сар боллоо. Энэ сард хоёр Солонгос улсын улс төрчид ба хэвлэл японы колоничлогчдын гэмт хэргийг дурдан буруушааж, улс орноо нэгтгэх сэдвийг хөнддөг. Ер нь мөн сэдэв солонгосын мэдээллийн орчинд ямагт байдаг. Гэвч 8-р сард олонтаа дурдагддаг.

Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Ын тус асуудлыг энэ удаад бусдаас түрүүн хөндэв.» Гадаадын хүчнээс улсыг хоёр хэсэгт хуваасан нь ард түмэнд гай зовлон учруулсан юм. Улс үндэстний эв нэгдэл бол нэг ч цагаар хойшлуулж болохгүй үундэсний их зорилт мөн» гэж тэрээр 8-р сарын 3-нд хэлжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ч ойрын үед адилхан утгатай үг хэлэх бололтой. «Эв нэгдэл нийт ард түмний хүсэл мөрөөдөл юм» гэж ерөнхийлөгч Ли Мён Бак өнгөрсөн оны 8-р сард хэлсэн билээ. Тэр ч байтугай тэрээр улс орноо нэгтгэх ажиллагааг санхүүжүүлэх тусгай санг байгуулахыг санаачилжээ.

Ингээд бүгд ам хэлээрээ улс орноо нэгтгэхийг дэмжиж байна. Гэвч үунэн хэрэг дээр нэгтгэх гээгүй. Улс орноо нэгтгэхэд үнэнч байна гэж тангараглах нь Өмнөд ч Умард ч Солонгост аль хэдийнэ амны уншлага болсон юм. Энэ нь коммунизм дэлхий даяар бүтээн байгуулах нь дээд зорилго мөн гэж өнгөрсөн зууны зөвлөлтийн түшмэд батлан илэрхийлж байсантай төстэй. Коммунизм бүтээн байгуулах үл бүтэх үзэл санаа ЗХУ-ын практик хэрэг дээр хэрэгжүүлж байсн бодлогод огт нөлөөлөхгүй байв.

Одоо Солонгосын талаар бараг адилхан байна. Хоёр Солонгос улсад үндэсэрхэг үзэл үзэл суртлын системийн чухал хэсэг болсон. Нэгтгэх үзэл санаа үүнд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Хоёр Солонгос улсын эдийн засгийн хөгжил ба орлого эрс ялгаатай байгаа нь гол асуудал болсон. Умард Соллонгосын хүн ам дутамд ногдох орлого Өмнөд Солоногосынхоос 15 дахин бага байна.

Ийн адил тэгш бүс байдал Умард Солонгосын тухайд 1-рт Солонгосыг нэгтгэвэл эдийн засгийн үндэс суурьгуй умард солонгосын элит өмнөдийн элитын адил тэгш түнш болж чадахгүй. 2-рт Умард, Өмнөд Солонгосын хоорондын харилцаа холбоо идэвхжих нь дамжиггүй. Энэ нь умард солонгосын эгэл жирийн хүмүүс Өмнөд Солонгос цэцэглэн хөгжиж байгааг харан мэдэж, умард солонгосын элит ядууралыг хариуцах ёстой хэмээн үзэж мэднэ.

Нөгөө талаас Өмнөд Солонгос хоёр талын эдийн засгийн хөгжлийн эрс ялгааг харгалзан нэгтгэх саналд гутрангүй хандаж байна. Нэгтгэх арга хэмжээ маш их хэмжээний хөрөнгө шаардахыг Германы туршлага харуулсан. Өмнөд Солонгос ийн төлбөр төлөх гээгүй. Хүн амын онцгой давхраг ч энгийн ард олон ч нэгтгэх саналд сэтгэл дундуур байна. Ялангуяа залуучууд эсэргүүцэж байна. Өмнөд Солонгост явуулсан санал асуулгын үр дүн үүнийг нотлон харуулав.

2010 онд Сеулийн улсын их сургуулийн эрдэмтэд Өмнөд Солонгосын оршин суугчид нэгтгэх саналд хэрхэн хандаж байгааг судлав. 20 настай залуучудын 48,8 хувь нь нэгтгэх саналыг дэмжив.Мен 50-иас ах хүмүүсийн 67,3 хувь нь бас дэмжсэн байна. Өмнөд Солонгосын залуучуудын хувьд Умард Солонгос хүн ам нь адилхан хэлээр ярьдаг учир нь битүүлэг сонин бүс улс болжээ.

Энэ нь Солонгосыг нэтгэх аргагүй гэсэн үг биш. Гэвч сеулын ба пхеньянийн удирдагчдын улсыг нэгтгэх тухай үг ярианд итгэж, буурьтай хандаж болохгүй.