Өнөөдөр 8-р сарын 6-ны өдөр бол Хиросимагийн ба цөмийн зэвсгийг хориглохын төлөө тэмцэх дэлхийн өдөр мөн. Энэ өдөр хүний солио ба хүний эмгэнэлт байдлыг сануулдаг. Өнөөдөр өглөөний 8 цаг 15 минутэд японы Хиросима хотод нэг минут дуугүй зогсох ёслол үйлдвэ. Өнөөдөр Хиросимад Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд цугларсан япон хүмүүс ба гадаадын иргэд, хөгшчүүд ба залуучууд, эх хүүхдүүд, багш ба эмч нар, бизнес эрхлэгчид ба түшмэд бугд 1945 оны 8-р сарын 6-ны аймшигт өдрийг санав.

Мөн тэр өдөр америкийн бөмбөгдөгч онгоцоос энх амгалан амьдралтай хот дээр атомын бөмбөг хаяжээ. Хот агшин зуур сүйдэж, олон зуун мянган оршин суугч нь амь үрэгдэв. Энэ нь улс үндэстнийг эмгэнэлт байдалд оруулсан ба хүн төрөлхтөнд аймшигт цохилт өгсэн хэрэг болов.

Мөнхийн гал болон нэрд гарсан архитекторч Танге Кензогийн хэлмэгдэгсдэд зориулан босгосон хөшөө өнөө үеийнхний сэтгэлийг догдлуулж байна. «Амгалан тайван байгаарай. Алдаа давтагдахгүй» гэж хөшөөн дээр бичсэн байна. Олон зуун мянган хүн амь алдсан эмгэнэлт хэрэг явдлыг алдаа хэмээн үзэж болно гэж уу? Хиросимад тэр даруй 100 мянга орчим Нагасакид 73 мянган хүн амь үрэгдэв.Түүнээс хойшхи олон арван жилд цацрагийн уршгаар 230 мянга гаруй хүн амь үрэгджээ.

Санал асуулгын үр дүнгээс харахад дайныг аль болох түргэн зогсоохоор Хиросима Нагасаки хоёр хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсэн гэж АНУ-ын иргэдийн 68 хувь нь үзэж байна. Цөмийн цохилт америкийн маш олон цэргийг аврасан. Юү гэвэл Токиог эсэргүүцэл ор үндэсгүй болсонд итгүүлсэн гэсэн санал бас өргөн тархав. Япон тэртэй тэргүй сөгдөх дөхсэн үед цөемийн сүйрэл учруулах шаардлага байсан уу?

Оросын Геополитикийн ухааны академийн дэд ерөнхийлөгч Владимир Анохин хэлэхдээ: «Энэ асуудлыг бүр олон арван жилийн турш хэлэлцэж байна. Пёрл-Харберын төлөө өшөө хонзон гэх нь буурьтай бүс хувилбар юм. Ийн цэргийн ажиллагаа дайсны цэргийн чадавхийг бүутниргэхээр явуулдаг. Тэр үед Нагасаки буюу Хиросимад ямар цэргийн чадавхи байсан бэ?Дэлхийд чухам хэн эзэн болсныг харуулах хүсэл гол шалтгаан болсон гэж олонхи туухч үзэж байна.

Үнэн чанартаа цэргийн талаар ЗХУ-аас давуутайгаа харуулахыг оролдсон. Японы шигүү хүн амтай нутгийг сонгон авч, бүхэл бүтэн хотыг нэгмесен устгаж чадахаа харуулахыг оролдсон байх. Энэ нь бидний зурх шимшрүүсэн аймаар хэрэг болсон. Дэлхийн 2-р дайны үед хэрцгий ажиллагаа явагдсан ч зөвлөлтийн арми энгийн оршин суугчидтай байлдаж дайтсангүй. Энгийн иргэдийн эсрэг ажиллагаа ямар хор холбогдолтой болж мэдэхийг бүгд ойлгож байсан» гэв.

Японд цөмийн зэвсэг алга. Үндсэн хуулиар цөмийн зэвсгийг хориглосон. Гэвч японы зарим «харцаг» цөмийн зэвсэгтэй болохын төлөө байна. Тэр тусмаа хөгжингүй атомын эрчим хүчинтэй улсад ийн зэвсэг бүтээж үйлдвэрлэх талаар түвэг бэрхшээл гарахгүй. Япон улс цаашид цөмийн зэвсэггүй байх зарчмыг даган мөрдөх үү эсвэл аюултай заагийг алгасаж давах уу?

 Владимир Анохин хэлэхдээ: «Цөмийн зэвсэггүй бүс хэвээр байх нь Японд ашигтай. Энэ статус нь АНУ, Орос, Хятад, Пакистан зэрэг цөмийн зэвсэгтэй орнуудаар хүрээлэгдсэн нөхцөлд улс төрийн талаар ашигтай болсон. Гуравдахь улсаас цөмийн аюул тулгарсан үед Япон дэлхийн хамтын нийгэмлэгт хандан давуутай болно. Түүнчлэн америкийн «цөмийн шүхэр» гэгчэд найдах боломжтой байна» гэв.

Хиросимаг бөмбөгдснээс хойш дэлхийд зэвсэглэлээр хөөцөлдөхийг шатлан өргөжүүлэв. ЗСБНХУ түүнээс хойш дөрвөн жил өнгөрсний дараа 1949 оны 8-р сард анхны атомын бөмбөгөө туршив. Дэлхийд бүх амьд юмыг олон зуу дахин устгах цөмийн зэвсэг нөөцлөгдсэн байна. Түүнээс гадна цөмийн зэвсэг шашны хэт даврагсад буюу террористуудын гарт орох аюул тулгарав. «Хиросима» тэдэнд сургамж болохгүй.

Гэрэл зураг