Эрчим хүчний нөөц их дутагдана гэж өмнөд солоногосын KEPCO эрчим хүчний компаниос анхааруулсан тухай өнөөдөр эдийн засгийн сайд Хон Сок У мэдээллээ. Түүний хэлснээр тус компани цахилгаан эрчим хүч дамжуулахыг тур зогсоохоос сэрэмжлэх зорилгоор ийн мэдэгдэл хийж, цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах хүсэлт оршин суугчид ба үйлдвэрийн эздэд тавьжээ. Маш халуун нөхцөлд цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн учир эрчим хүчний нөөц дутагдсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэв. Өмнөд Солонгост 10 өдрийн турш Цельсийн шаталбараар 36 хэм халуун байна. Иймээс орон нутгийн оршин суугчид агааржуулагчийг урьдынхаас илүү эрчимтэй удаан ажиллуулж байна.