«Кьюриосити» ангарагаа явагч Ангараг гаригийн гадрагаас анхны гэрэл зураг дэлхийд уламжлаад байна. НАСА агентлагийн мэдээлснээр аппарат найман сарын нислэг хийгээд Ангараг гариг дээр амжилттай буусны дараагаар энэ үйл явдал боллоо. Ангараг гариг манай гаригаас маш хол байгаа учир дохио бүр 14 минут болоод хүрдэг. «Кьюриосити» барагцаалбал Ангараг гаригийн нэг жилийн турш (дэлхийн 697 өдөр) Гейла галт уулын царыг судлана. Түүнээс гадна аппарат геологи, геохимийн судалгаа хийж, агаар мандлыг судлаж, ус ба түүний үл мөр болон органик бодисыг судлана. Эдгээр судалгааны үр дүн Ангараг гариг дээр хэзээ нэгэн цагт амьдрал байсан үгүй болон амьдарч болом нөхцөл байх эсэхийг тогтоох боломж олгох юм. Ангарагаа явагч 75 см өндөр саадыг давж, хөдлөлгүй 360 градусаар эрс эргэж мэднэ. Ангараг гаригийг судлах энэ удаагий экспедицид 2,5 тэрбум доллар зарцуулжээ. Энэ нь АНУ-аас Ангараг гаригийг судлаж ирсэн туухийн хамгийн үнэтэй судалгаа билээ.

Гэрэл зураг