Өнөөдрөөс «Аэрэфлот» оросын томоохон тээвэрлэгч компани иргэний мөргөлдөөн хоёр жил үргэлжилж байгаа Сири улс руу нислэг хийхээ болих тухай «Интерфакс» агентлагаас мэдээллээ. Энэ нь арилжаантай холбоотой гэж «Аэрофлотын» төлөөлөгч тайлбарлав. Энэ чиглэлээр онгоцоор нисэх хүмүүсийн тоо эрс цөөрэв. «Аэрофлот» нислэг хийхээ больсноос хойш бусад компани нислэгээ үргэлжлүүлэх учраас Орос Сирийн хоорондын агаарын харилцаа тасрахгүй гэж Сирийн тээврийн сайд Махмуд Саид РИА Новости агентлагад хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Урьд «Аэрофлот» ба Syrian Air хоёр Москвагаас Дамаск руу шууд нислэг хийж байсан. Түүнээс гадна замдаа нэг буюу хоёр удаа бууж өөр нисэх онгоцны компанийн онгоцоор Сирийн нийслэлд хүрч болно. Сирийн байдал хурцдсан учир европын нисэх онгоцны олон компани тус улс руу нислэг хийхээс татгалзав. Үүний өмнө ОХУ-ын ГХЯ засгийн газрын цэрэг, зэвсэгт сөрөг хүчний байлдаан сирийн янз бүрийн нутагт үргэлжилж байгаатай холбогдуулан тус улсад аялахаас түдгэлзэхийг оросын иргэдэд зөвлөв.