Шуурхай байрлуулах хамтын хучний сургууль Уралд эхлэсэн тухай өнөөдөр ОХУ-ын БХЯ мэдээллээ.Орос, Киргиз, Тажикистаны 1000 гаруй цэргийн албан хаагч Челябинск мужийн «Чебаркуль» буудлагын талбарт хууль бүс зэвсэгт бүлгүүдийн түшиц газрыг бүслэх, газар ба агаараас цохилт өгч, дайсныг устгах сургууль явуулна. Мотобуудлага, десант-дайралтын анги салбарын 1000 гаруй цэргийн албан хаагч болон 100 орчим нэгж байлдааны техник түүнчлэн байлдааны нисдэг тэрэг, фронтын бөмбөгдөгч онгоц бүрэлдуунд нь орсон нисэх хүчний булэг ажиллагаанд оролцох юм. Цэргийн сургуулийн идэвхтэй үе 8-р сарын 8-нд эхлэж хоёр өдөр үрэгжлэнэ.