«Кьюриосити» Ангарагаа явагч ба оросын ДАН нейтроны спектрометр бүхий «Ангарагийн эрдэм шинжилгээний лаборатории» гэдэг америкийн сансрын аппарат өнөө өглөө Ангараг гариг дээр буув. «Интерфакс» агентлагийн мэдээлснээр аппарат буусан дохиог Калифорни муж улсын Пасаден хотын Тийрэлтэт хөдөлгөөний лабораторид уламжлажээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний ажлын гол зорилт Ангараг гариг дээр амьдрал байна уу гэсэн тун сонирхолтой асуудалд хариулахад оршино. «Кьюриосити» Ангараг гариг дээр нарийн судалгаа хийж, амьдралын ямар нэг хэлбэр байсан буюу байгааг илрүүлэхийг оролдоно. Оросын ДАН багаж Ангараг гаригийн гадрагыг судлаж, эрдэст их хэмжээгээр усан нэвтэрч нөөцлөгдсэн хэсгийг илрүүлэн тогтооно. Ийн хэсэг амьдралын шинж тэмдгийг эрэхэд тун сонирхолтой гэж Оросын ШУА-ийн Сансрын судлалын хүрээлэнгийн ажилтнууд үзэж байна. 2011 оны 11-р сарын 26-нд «Атлас-5» зөөгч пуужингаар аппаратыг хөөргэв. Ангарагаа явагч дэлхийн 687 буюу ангарагийн 669 өдөр гадрага дээр нь байх болно.