Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Сибирьт ойн түймэр сөнөөж буй агаарын десантчдын тоог нэмэгдүүлэхийг зааварлав. Тэрээр энэ зорилгооор нэмэлт хөрөнгө гаргахыг бас зааварлажээ. Өнөөдөр ерөнхий сайд Томск хотноо ойн түймэртэй тэмцэх зөвлөлгөөн дээр энэ тухай мэдэгджээ. Одоогийн байдлаар Орос улсад бараг 17 мянган га бүхий талбай гал түймэрт нэрвэгджээ. Эдгээр нь Красноярск хязгаар, Томск муж, Якут, Тыва билээ. Ойд гал түймэртэй тэмцэх онцгой дэглэм тогтоож, гал түймрийн буст хамрагдсан нийгмийн байгууллагуудыг хамгаалах нэмэлт арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэж Дмитрий Медведев онцлов.