Өнөөдөр Лондоны Олимпийн наадамд оролцогчид 18 багц медалийн төлөө өрсөлдэнэ. Оросын тамирчид Елена Исинбаева тулгууртай харайлт, Гульнара Галкина-Самитова, дэлхийн аврага Юлия Зарипова нар саадтай гүйлтийн алтан медалийн төлөө тус тус тэмцэнэ. Спортын гимнастикчид гурав, грек-ромын бөхчид хоёр багц медалийн төлөө өрсэлдэх юм. Түүнээс гадна өнөөдөр оросын эрэгтэй волейболчид сербийн шигшээ багтай тоглосноос хойш хожигдсон нь хасагдах тэмцээнд чухам хэнтэй тоглох нь тодрох юм. Өчигдөр оросын тамирчид нэг алт, нэг мөнгөн, таван хүрэл медаль хүртлээ. Тухайлбал Роман Власов 74 кг хүртэл жингээр грек-ромын бөх барилдааны шөвгийн барилдаанд арменийн Арсен Жулфалакяныг дийлэв. Мен 55 кг хүртэл жингээр Мингиян Семёнов хүрэл медаль хүртлээ. Түүнээс гадна оросын хундийг өргөгч эмэгтэй Татьяна Каширина 75 кг-аас хэт хунд жингээр мөнгөн медаль хүртэж, газрын теннисч Мария Кириленко, Надежда Петрова нар хослон тоглох төрлөөр 3-р байр эзлэжээ.

Гэрэл зураг