Өчигдөр Израилийн хил орчмын Карм Абу-Салем хилийн цэгийг зэвсэгт этгээдүүд дайрснаас хойш египетийн арми ба цагдаагийн хүчин Синайн хойгийг бүрэн хяналтдаа авна гэж өнөөдөр Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси мэдэгдлээ. «Энэ халдлагын цаана байгаа хүчинд Египет зохих хариу өгнө» гэж төрийн тэргүүн тэмдэглэв. Түүнчлэн Египетийн БХЯ, ДХЯ ба ерөнхий тагнуулын албаны удирдагчидтай яаралтай зөвлөлгөөн хийж, хойгийн аюулгүй байдлыг бүрэн хангах, Рафахын ойролцоохь зэвсэгт будлианыг бүрэн төс мөрдөн байцаах заавар өгсөн гэж Мурси мэдээлэв. Өчигдөр орой зэвсэгт этгээдүүд Карм Абу-Салем цэгт халдсаны улмаас египетийн 16 цэргийн албан хаагч амь урэгдэж, 7 нь шархджээ. Одоо Рафах орчмын хилийн бүс нутгийн байдал хэвийн боллоо.