Өнөөдөр засгийн газрын цэрэг Сирийн хойд нийслэл Халебын (Алеппо) баруун захад зэвсэгт бүлгүүдийн бүслэлтийг сэтлэв. Сурия аль-Эн мэдээллийн агентлагийн уламжласнаар байлдааны үеэр 200 орчим террористыг устгажээ. Сирийн цэргийн албан хаагчид барьцаалж, байшин барилгын зоорьд шилжүүлсэн дэглэмийн талынханыг суллав. Чухам хичнээн хүнийг сулласан тухай мэдээлээгүй байна. Хотынхноос бүрэлдсэн «ардын эсэргууцлийн отрядууд» зарим хороололд дээрмийн бүлгүүдэд цохилт өгч байна. Сирийн цэргийн албан хаагчид оршин суугчдын тусламжтайгаар Сейф-эд-Давля, Хамиди орон сууны хорооллудаас зэвсэгт бүлгүүлдийг шахаж зайлуулав. Түүнчлэн хөрш зэргэлдээ Идлиб, Хама хотуудаас ирсэн террористуудын хөдөлгөөнийг таслалдуулан зогсоожээ.