Япон улс цемийн зэвсэггүй байх, ийн зэвсэг үйлдвэрлэхгүй, гаднаас нутаг дэвсгэртээ оруулахгүй зэрэг гурван зарчмыг цаашид даган мөрдэнэ гэж өнөөдөр тус улсын ерөнхий сайд Ёсихико Нода Хиросима хотыг америкийн атомын бөмбөгөөр бөмбөгдснээс хойш 67 жил өнгөрсэнтэй холбогдуулан үйлдсэн дурсгалын ёслол дээр мэдэгдлээ. Япон дайн хийхээс хойшид ч татгалзаж, энх тайвныг бэхжүүлэх хүчин чармайлтаа үргэлжүүлнэ гэж Нода онцлов. Хиросима хот цөмийн зэвсгийг устгахын төлөө олон улсын хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэж байгааг тус хотын засаг дарга Казуми Мацуи тэмдэглэв. Тэрээр цөмийн зэвсэгтэй бүх гүрэн улсын удирдагчийг Хиросимад айчлахыг урив. Дэлхийн 70 гаруй улсын төлөөлөгчид түүний дотор АНУ-аас Японд суугаа элчин сайд Жон Рус Хиросимад дурсгалын ёслолд оролцов. Түүнчлэн Хиросимаг бөмбөгдэх тушаал өгсөн АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч Гарри Трумэны ач хүү Дэниэл Трумэн байлцав.

1945 оны 8-р сарын 6-нд америкийн бөмбөгдөгч онгоц «Жаал хуу» хэмээх ураны дөрвөн тонн жинтэй бөмбөг хот дээр хаяажээ. Үүний уршгаар тэр даруй 70-аас 100 мянган хүртэл хүн амь үрэгдэв. Хожим Хиросимагийн олон мянган оршин суугч хорт хавдраар өвчилж нас барсан юм.