АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга ирэх долоо хоногт Тзрк улсад очиж тус улсын удирдлагатай сирийн мөргөлдөөнийг зохицуулах талаар хэлэлцэнэ. Энэ тухай Клинтоны төлөөлөгч Виктория Нуланд төрийн нарийн бичгийн даргыг африкийн Малави улсад айлчлах үед мэдэгдэв. Яриа хээлцээ 8-рс арын 11 нд болно . Сирийн мөргөлдөөн нь өнгөрсөн оны 3-р сараас эхлэн үргэлжилсээр байгаа. НҮБ –ын гаргасан тоо баримтаар тус улсад энэ мөргөлдөөний улмаас 16 мянган хүн нас бараад байна. Өрнөдийн орнууд болон арабын нилээд хэдэн орнууд ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг шаардаж байгаа юм. Орос, Хятад улс үүний эсрэг байр суурьтай байгаа бөгөөд Сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох нь тус улсын төрийн үйл ажиллагааг алдагдуулна гэж үзэж байна.