Лондонгийн Олимпийн наадамд Орос улсмын шигшээ багийн жүдо бөхийн барилдааны гайхамшигтай тоглолтын дараа 80-аад оны Олимпийн аврага Эцио Гамбад шинэ гэрээг санал болгоно гэж Орос улсын Жүдо бөхийн холбооны биеийн тамирын захирал Анатолий Ларвков үзэж байна. Тоглолтуудын жүдо бөхийн бариладанд оросын бөхчүүд гурван “алт “, нэг” мөнгө”, нэг” хүрэл” авсан. Энэ нь Олимпийн эхний өдрүүдэд хүн бүрийг энэхүү хосгүй ялалтын тухай ярихад хүргэсэн. Оросын, зөвлөлтийн жүдо бөхийн түүхэнд урьд нь хэзээ ч ийм үйл явдал гарч байгаагүй. Энэ төрөлд хоёрдугаар байрыг Өмнөд-Солонгосын баг эзэлсэн. Гуравдугаарт- францчууд, япончууд тавд орсон. Тэд эрэгтэй тэмцээнд нэгч медаль авч чадаагүй .Дэлхийн жүдо бөхийн хандалагууд өөрчлөгдөж байна гэж Ларвков үзэж байна. Манай шигшээ багийнх шиг тийм туршлагыг тэд боловсруулж хараахан амжаагүй байна. Манай тамирчид маш сайн бэлтгэл сургуулилтыг давсан. Оросууд ялах туршлагатай. “Гамба шиг тийм дасгалжуулагчдыг алдаж эр болохгуй” гэж тэр хэлж байна. Түүнийг үлдэх эсэхийг тэр л шийднэ. Оросын багтай ажиллах түүний гэрээ жилийн эцсээр дуусна“. Италь эр өөрөө олон нийтийн өмнө шийдвэрээ мэдэгдээгүй байна. Мэдээж хэрэг, түүнд дэлхийн жүдо бөхийн барилдаанд эргэлт хийсэн түүнд энэ бүгдэд дүн шинжилгээ хийхэд хугацаа хэрэгтэй.